Шууд Chart

Отрын бүс нутагт 12 аймгийн 36 сумын малчид өвөлжиж байна

2025-01-22 17:01:14

Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны дарга Г.Мөнхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдрөөс эхлэн отрын есөн бүс нутагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.

Энэ хүрээнд гэрээ байгуулсан малчин, орон нутгийн удирдлагуудтай санал солилцож байхад хүн, малын усны хангамж, худаг ус, өвөлжөө, хаваржааны хашаа хороо нэн шаардлагатай байгааг онцолж байна.

Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутагт 2024-2025 онд Улаанбаатар хотын нэг дүүрэг, 12 аймгийн 36 сумаас нийт 442 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 788.013 толгой мал өнтэй өвөлжиж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Отрын бүс нутагт 12 аймгийн 36 сумын малчид өвөлжиж байна  
Үзсэн: 681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй