Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар өвөлжилтийн нөхцөл байдал, гамшгаас урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлгийн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, зудын болзошгүй нөлөөллийг бууруулахад хамтран ажиллах, ажлын төлөвлөгөөг боловсруулах хүрээнд санал солилцсон юм.

Мөн НҮБ-тай хамтран Гамшгийн шуурхай удирдлагын бүсийн төв, Зүүн-Хойд Азийн бүсэд чиглэсэн хамтын ажиллагааны платформ байгуулах хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчний чадавхыг бэхжүүлж, сургалтад хамруулахад хамтарч ажиллахаар боллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

| Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо | ||
| Үзсэн: 534 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.