Шууд Chart

Ж.Наранзул: Риновирус, метапневмовирусийн дэгдэлт нэмэгдэж байна

2025-01-24 16:55:45

Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.24/ ээлжит мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн эрхлэгч Ж.Наранзул “2025 оны гуравдугаар долоо хоногийн вирусийн тандалтын мэдээгээр шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн 53.9 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч бүртгэгдсэн. Үүний хамгийн их буюу 26.1 хувийг амьсгалын замын синцитиаль вирус эзэлж байгаа бөгөөд тархалт давамгайлсан байна.  метапневмовирусийн вирус 9 хувь илэрсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 2.7 хувиар өсөж вирусийн идэвхжил нэмэгдэх хандлагатай байна. Харин томуугийн A(H1N1)pdm09 вирусийн тархалт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Риновирусийн идэвхжиж байна. Харин өнгөрсөн долоо хоногт эрэлтэд байгаагүй риновирус 7 хувьтай илэрчээ. Түүнчлэн SARS-CoV-2 вирус 1 хувь, аденовирус 7 хувьтай байна.

Ерөнхийдөө амьсгалын замын вирусийн дэгдэлт сүүлийн хоёр 7 хоногт тогтсон байдалтай байгаа боловч риновирус, метапневмовирусийн дэгдэлт нэмэгдэж байна. Цаашид сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх үеэр эдгээр вирусийн идэвхжил өндөр байх төлөвтэй байна” гэв.

 

Нийтэлсэн: О.Ундармаа

Ж.Наранзул: Риновирус, метапневмовирусийн дэгдэлт нэмэгдэж байна  
Үзсэн: 1030 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-24 19:20
Сургуулийн амралтыг яахалтай сунгаачдээ
Зочин [127.0.0.xxx] 2025-01-24 19:08
Сургууль амралтын сунгавал дээр бха.эрүүл биед саруул ухаан оршино гэдэг дээ

Бидэнтэй нэгдээрэй