“Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолын хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгосон билээ. Энх хүрээнд 2023-2024 онд анхан шатны үр үржүүлгийн төв, үтрэм барих чиглэлээр хөрөнгө оруулалтын зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосноор үтрэмийн багтаамж 11 мянган тонноор нэмэгдээд байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл нэгдүгээр сарын 24-нд Дархан-Уул аймаг дахь "Газар өгөөж" ХХК-ийн анхан шатны үр үржүүлгийн төв, механикжсан үтрэмийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь цагт таван тонн үрийн буудай ангилах, цэвэрлэх хүчин чадал бүхий үтрэмийг ашиглалтад орууллаа.

2025 оны хаврын тариалалтад нийлүүлэх “Алтайская-325”, “Юнион”, “Бурятская остистая” сортын үрийн улаанбуудайг шинэ дэвшилтэт технологи “фото сепаратор”-оор цэвэрлэн бэлтгэж байгаа гэдгээ танилцуулсан юм.
| "Газар өгөөж" ХХК цагт таван тонн үрийн буудай ангилах, цэвэрлэх хүчин чадалтай үтрэмийг ашиглалтад орууллаа | ||
| Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.