Шууд Chart

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд биржээр 30 гаруй сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ

2025-01-26 11:03:37

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд биржээр 30 гаруй сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байна.

УИХ-аас 2022 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хуулийг батлан 2023 оны 6-р сарын 30-ны өдрөөс тус хууль хэрэгжиж эхэлсэн.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг энэ хуулиар тогтоож, биржийн арилжаа зохион байгуулах, хяналт тавих, биржийн арилжаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлохын зэрэгцээ эрх ашгийг нь хамгаалах зохицуулалтыг тусгасан юм.

"Эрдэнэс Тавантолгой" компани гэхэд биржийн арилжааг тогтмол явуулж өнгөрсөн онд 50 удаагийн арилжаагаар 1.6 орчим тэрбум америк долларын үнэлгээ бүхий 15.3 сая тонн нүүрс борлуулсан байна.

Энэ нь 2023 оны биржийн арилжаатай харьцуулахад 57 хувиар өссөн үзүүлэлт юм.

Ирэх онд энэ хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

"Эрдэнэс Тавантолгой" компанийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргалын яриаг сонсгоё.

Энэ онд “Эрдэнэс Тавантолголгой” компани олборлолт, борлуулалтаа нэмэгдүүлж, хүний нөөцийн чадавхиа дээшлүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөж, ашиг орлогыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. 


“Эрдэнэс Тавантолгой” компани энэ онд биржээр 30 гаруй сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ   
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй