Шууд Chart

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ

2025-01-26 12:22:46

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг эмчилгээний хоолны цэсээ шинэчилж, Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ.

Ингэснээр эмчлүүлэгчдэдээ эрүүл, шим тэжээлтэй хоолоор үйлчилнэ.

Энэ хүрээнд Япон улсын мастер тогоочийг гал тогоондоо урьж, сургалт явуулсан байна.

Тус эмнэлгийн эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба 13 ажилтантай. Бүгд сургалтад хамрагдаж, хоолны мах, гурил, төрөл бүрийн хүнсний ногооны орцыг хэрхэн тэнцвэртэй байлгах талаар сурч, мэргэжлээ дээшлүүлж байна гэж Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Ахлах тогооч н.Цэрэнбат хэллээ. 


Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг Япон улсын хоолны технологийг нэвтрүүлнэ  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй