Шууд Chart

Хүнсний сүлжээний бүх үе шатад аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж байна

2025-01-26 13:30:19

Төрийн тэргүүний санаачилгаар 2022 онд “Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн” зарлаж, УИХ-аас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталсан.

Таван зорилт 41 үйл ажиллагааны чиглэлд 114 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан энэ тогтоол хоёр жил гаруй хугацаанд 60 гаруй хувийн хэрэгжилттэй байна.

Тухайлбал, хүнсний сүлжээний бүх үе шатад аюулгүй байдлыг хангах, хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүхий эдийн дотоодын нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ц.Болорчулуун ингэж ярилаа.

Өнгөрсөн хугацаанд 3100 гаруй аж ахуйн нэгжид эргэлтийн болон хөрөнгө оруулалтын 1.2 их наяд төгрөгийн зээл олгож, зээлийн ашиглалт 98 хувьтай байна.

Тус тогтоолын хүрээнд энэ онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төсөвт 90 орчим тэрбум төгрөг тусгажээ.

Үүнээс 2023 онд олгосон 830 гаруй тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дэмжлэгт 40 гаруй тэрбум төгрөг, өнгөрсөн онд олгосон 430 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн дэмжлэгт 50 орчим тэрбум төгрөг тусгаад байна. 


Хүнсний сүлжээний бүх үе шатад аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллаж байна  
Үзсэн: 441 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй