Шууд Chart

Ирэх сард “Аялал жуулчлалын олон улсын чуулган” болно

2025-01-26 13:45:28

Ирэх сард “Аялал жуулчлалын олон улсын чуулган” болно.

Чуулганыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын академи зэрэг газар хамтран зохион байгуулах гэж байна.

Чуулганаар "Дэд бүтэц ба байршуулах хэрэгсэл", "Сургалт, судалгаа", "Зах зээл", "Хууль, эрхзүй, стандарт", "Маркетинг, цахим шилжилт", "Бүтээгдэхүүн хөгжүүлэлт" зэрэг сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл ингэж ярилаа.

Мөн энэ үеэр “Аялал жуулчлалын бизнес хамтын ажиллагааны өдөр", "Оюутан залуучуудын аялал жуулчлалын өдөрлөг" зохион байгуулах юм байна. 


Ирэх сард “Аялал жуулчлалын олон улсын чуулган” болно  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй