
Ойн менежмент төлөвлөгөө болон ойн санг гэрээгээр эзэмшигчдийн нийгмийн хариуцлагын хүрээнд биотехникийн үйл ажиллагааг явуулж байна.
Энэ ажлын хүрээнд цас ихээр орж амьтны идэш тэжээл хомстсон газарт амьтны амьдрах болон идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулах ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн санг гэрээгээр эзэмшигч "Ногоон нарс", "Тэргүүн тэлмэн", "Агь товгорын хөндий", "Хярааны хонхор", "Монгол сафари", "Чагтайн эх", "Мишээл ариун" зэрэг компаниуд хамтарч 2 чиглэлд боодол ногоон өвс, 120 кг байгалийн давс тараасан байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд биотехникийн үйл ажиллагааг явуулж байна | ||
Үзсэн: 480 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.