Шууд Chart

Албанд ашиглаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг олон нийтэд танилцууллаа

2025-01-27 09:58:41

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний үеэр Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа дроны хэрэглээ, онцлогийн талаар олон нийтэд танилцууллаа.

Тухайлбал, өндөр барилгын гал түймэр унтраах үйл ажиллагаанд ашиглаж байгаа дрон нь 70 км/ цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 километрийн радиуст -40-өөс +70 градусын нөхцөлд ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраах зориулалттай.

Мөн агаараас эрэн хайх, аврах ажиллагаа, усан доор эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажиллагаанд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Албанд ашиглаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг олон нийтэд танилцууллаа  
Үзсэн: 1048 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй