
Дорноговь аймгийн хэмжээнд өнгөрсөн жил гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо буурсан мэдээлэл байна.
Тодруулбал, 67 хүүхэд хэрэгт холбогдсон нь нийт хүүхдийн 2 хувийг эзэлж байна гэж албаныхан хэллээ.
Ихэвчлэн гэр бүл, эцэг, эхийн хараа хяналт сул, хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд гэмт хэрэгт уруу татагдах, аль эсвэл гэмт хэрэгт өртөж байна.
Дорноговь аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга н.Алимаа ярьж байна.
Тус хамт олон хүүхдийг аливаа хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Утаат болон электрон тамхины хор уршиг”, “Цахим орчны зохистой хэрэглээ” сэдвээр 5000 гаруй иргэнийг оролцуулж, шат дараатайгаар нөлөөллийн ажил хийжээ.
Дорноговь аймагт гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн тоо буурчээ | ||
Үзсэн: 462 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.