Монгол Улсын Шадар сайд, "Шинэ хоршоо" хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны дарга С.Амарсайханы тушаалаар "Говь-Алтай аймгийн хоршоологчдын зөвлөгөөн"-ыг 2025 оны нэгдүгээр сарын 28-нд Алтай хотод зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнд Говь-Алтай аймгийн 18 сумын 400 орчим малчин хоршоологч оролцоно.
Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 407 шинэ хоршоо байгуулагдаж, 56.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

| Говь-Алтай аймагт хоршоологчдын зөвлөгөөн болно | ||
| Үзсэн: 892 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.