Шууд Chart

Амины орон сууцны мэдээллийн төвд 20 гаруй байгууллагын оффис байрлаж байна

2025-01-28 10:47:35

Амины орон сууцны мэдээллийн төвд барилгын салбарт ногоон тeхнологи нутагшуулагч 20 гаруй байгууллагын шоурүүм оффис байрлаж байна.

Эрчим хүчний хэмнэлттэй, хөрс, агаар, орчны бохирдолгүй ногоон барилгын шаардлагад нийцсэн барилгын дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэг дороос сонгох боломжийг бүрдүүлсэн "Амины орон сууцны мэдээллийн төв" оны өмнө нээгдсэн.

Тус төвд барилгын салбарт ногоон тeхнологи нутагшуулагч 20 гаруй байгууллагын шоурүүм оффис байрлаж байна.

-Төрийн болон төрийн бус байгууллага

- Сэргээгдэх эрчим хүч

- Эрчим хүчний хэмнэлттэй барилгын дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид

- Инновацлаг өрөгт бүтээц дүүргэлтийн материалууд

- Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, агааржуулалтын системүүд

- Эрчим хүчний хэмнэлттэй цонх, шилэн багц

- Бохир ус, цэвэрлэх байгууламж

- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгч нар

- Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл

- Ногоон амины орон сууцны мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл

- Банк санхүүгийн байгууллагууд зэрэг олон талын оролцогчид нэг дороос иргэд олон нийтэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байна.

Амины орон сууцны мэдээллийн төв Саппоро-Гурвалжин барилгын материалын хажууд төв зам дагуу "ЕcoBuild Megastore"-т байрлаж байна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ. 


Амины орон сууцны мэдээллийн төвд 20 гаруй байгууллагын оффис байрлаж байна  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-01-28 11:56
хаана бдгийн

Бидэнтэй нэгдээрэй