Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад таатай нийгэм бол бүх хүнд ээлтэй нийгэм

2025-01-30 10:13:26

Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Азийн хүний хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн дарга Чиба Хисаотой уулзлаа.
 
Чиба Хисаонтой нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.
 
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийг байгуулсан.
 
Үүнийг дан ганц байшин бариад орхих биш, үйл ажиллагааг нь сайжруулахад бодлогын зөвлөмж авч хамтран ажиллана.
 
Мөн олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн Job center төвийг нийслэлд 4 салбарыг нээсний нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт бий.
 
Үүнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сайжруулах, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн ажлын байрыг бий болгоход хамтран ажиллах талаар ярилцлаа.
 
Монгол Улсад байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд насан туршдаа нийгмийн хамгааллын ямар үйлчилгээ авах вэ гэдэг тогтолцооны зураглал гаргах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдрахад таатай нийгэм бол бүх хүнд ээлтэй нийгэм  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй