Шууд Chart

Д.Нарангэрэл: 2025- 2026 он халдварт менингит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй

2025-02-02 10:56:00

Нийслэлийн Налайх дүүрэгт 2025 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Менингококк халдвар, нэн хүнд явцтай Менингококкцеми үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдал оноштой эмчлэгдэж байсан бага насны хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарсан. Мөн Баянзүрх дүүрэгт өчигдөр халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Энэ халдварт өвчний талаар Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга асан Д.Нарангэрэл цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлж "Халдварт менингит буюу ардын хэллэгээр “цахилгаан менингит “өвчин дахиад л нийслэлд гарчээ. Ер нь ихэнх халдварт өвчин их гарах, дэгдэлт болох үечлэлтэй байдаг. 2025, 2026 он халдварт менингит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй тул дараах зөвлөмжийг анхаарна уу" гэв. Үүнд,

Үүсгэгч: Менингококк ( бактер)

Дамжих зам: Агаар дусал( өвчтөн, нян тээгч найтаах, ханиах)

Эмнэл зүй: Гэнэт өндөр халуурах (38 хэмээс дээш),цоргитол баөлжих, толгой дүүрч өвдөх, цусархаг од хэлбэрийн тууралт гар, хөл, цээж, хонго зэргээр гарах, татах, дагз хөших, нойрмоглох, гэрлээс цочих, айх зэрэг шинж тэмдэг хүчтэй илэрнэ. Өвчин 4-6 цагийн дотор маш хурдан хүндэрнэ.

Урьдчилан сэргийлэлт

  • Ам, хоолойг давс, нимбэг, царван, сармисны зэрэг уусмалаар өдөрт 3-4 удаа 10 хоног ээлжлэн зайлах,
  • Хамар, хоолойн үрэвсэлт өвчнөө эмчлүүлэх( бактер ам залгиур хоолойд үрждэг)
  • А,Ц, Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, нэмэлтээр уух,
  • Эд хэрэглэл, гэр орондоо ахуйн ариутгагч бодисоор цэвэрлэгээ хийж байх( үүсгэгч ариутгагч бодист тэсвэргүй 2-3 минутад үхдэг),
  • Бага насны хүүхдийг шүлсдэж үнсэхгүй, ам дамжуулан хоол өгөхгүй байх( шүлсэнд бактер байдаг)
  • Сайтар унтаж амрах, дархлаагаа дэмжих,
  • Менингококийн эсрэг вакцин хийлгэх зэрэг болно.
Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Д.Нарангэрэл: 2025- 2026 он халдварт менингит өвчний үечлэлийн жил учраас хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй  
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Нэр харж нтр [127.0.0.xxx] 2025-02-03 11:45
Удку нэг вакцин оруулж ирэд хүүхэд болгонд тариад туршилтад оруулна даа ямар улс,зг ард иргэдээ дэмжээд ямар нь цөөхөн дээр нь цөөрүүлэх гэд байдаг бна
Нэр харж нтр [127.0.0.xxx] 2025-02-03 11:43
Ковидийг айхтар сэвээд л мал амьтных, хүнийх н мэдэгдэхгүй 9н жорын юм тарьж овоо хэдэн хүн нухсан даа
Сайжрах [127.0.0.xxx] 2025-02-03 08:44
Вакцин байгаа юм уу Халдвартйын эмч нар вакцин байхгүй учраас хувийн ариун цэврээ сахиж гараа сайн угаа гээд байсан одоо Нарантуяа эмч ьакцин хиилгэ гээд байх юм ямар учиртай юм яриад байнаа /феэс/ дээр байна шүү Тодруулж мэдээллээ телевизээр өгмөөр байна шүү
Сайжрах [127.0.0.xxx] 2025-02-03 08:38
Энэ дэгдээд байгаа вирусын эсрэг багцин байхгүй гээд халдвартын эмч яриад байсан шүү дээ одоо юун бакцин хийлгэ гээд Нарантуяа эмч хэлээд байнаа байвал хаана очиж хийлгэх юм бэ?
Зочин [127.0.0.xxx] 2025-02-02 11:36
Менингитын бакцин хийлгээгүйг нь хийлгүүлээч

Бидэнтэй нэгдээрэй