Шууд Chart

Трампын татварын улмаас дэлхийн хэрэглэгчид америк бараанаас нүүр буруулж болзошгүй

2025-02-08 16:08:39

АНУ-ын Ерөнхийлөгч Трампын засаг захиргааны тогтоосон худалдааны татварын хариуд гадны хэрэглэгчид америк бараа, тэр дундаа вискинээс татгалзаж болзошгүй. 

Jim Beam, Maker`s Mark зэрэг маркийн вискийг эзэмшигч, Японы “Сантори холдингс”-ийн эзэн Такэши Ниинами “Файнэншл таймс”-т ярихдаа, энэ татварын улмаас, дараа нь сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр америк бараа, тэр дундаа америк вискиний эрэлт багасна гэдэг төсөөллөөр 2025 оны стратеги төлөвлөгөөгөө бид боловсруулсан гэж ярьжээ. 

Энэ хүрээндээ АНУ-аас Европ, Мексик, Канад болон бусад улс руу гаргах экспортоо бууруулж, америк виски-г АНУ-д борлуулахад илүү анхаарч ажиллах болж байна гэж Ниинами ярьсан байна. АНУ-ын нэвтрүүлж байгаа одоогийн татвар дэлхий даяар тархвал АНУ хамгийн их хохирол амсах учир Трамп үндэсний эрх ашигтаа бодитой хандаж хоригоосоо татгалзах болов уу гэдэг байр суурийг энэ бизнесмен илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Трампын татварын улмаас дэлхийн хэрэглэгчид америк бараанаас нүүр буруулж болзошгүй   
Үзсэн: 1451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй