Шууд Chart

“Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ

2025-02-10 10:15:48

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрдугаар сарын 6-ны өдөр зарлиг гаргаж, “Эхийн алдар” одонгоор шагнах журамд өөрчлөлт оруулжээ.

Алдарт эхийн одонгоор шагнах журмын 2.3.2 дахь хэсэгт “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” хэмээн тусгажээ. Энэхүү өөрчлөлтийн саналыг анх Монгол Улсын аварга О.Хангай гаргаж, Ерөнхийлөгчид хандаж байжээ. Тэгэхээр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч нэг хүүхэд нь нэгээс дээш нас хүрсэн үедээ эндсэн бол эхийн II одон авах боломжтой болж буй юм. 

2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Ерөнхийлөгчийн 13-р тоот зарлигаар Алдарт эхийн одон авах журамд өөрчлөлт орсноор эхийн одон авах эхчүүд 2025 оны 04 сарын 1-ээс өмнө материалаа өгөх шаардлагатай аж.

Нийтэлсэн: О.Ундармаа

“Эхийн алдар” одонгийн журамд өөрчлөлт оруулжээ  
Үзсэн: 9100 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 22:24
1нас хүрээгүй ч хорвоод мэндэлсэн нь үнэн юм чинь яагаад хүний тооноос хасаад байдаг бэ
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 14:30
Төрүүлсэн нь үнэн л юм чинь. Нэг нас Хүрээгүй бурхан болсон ч авах л хэрэгтэй шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 13:21
Ugaasaa iim zaalttai bgaagvi uymuu
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 12:58
Энэнээс өөр их ажил байна танай төлгөн коммунист Нямбаатар энэ улсыг самарч дууслаа хяналт тавьдаг байгууллага гэж байна уу
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 12:16
Жилд 1 удаа өгч байж мөнгөө нэмэж болдоггүй юм уу үнийн өсөлт дээд цэгт хүрсэн ээжүүдийг хүүхэд хуурч байгаа бишдээ ямар арай дэндүү татвараа нэмнэ бараа бүтээгдхүүнээ замбараагүй нэмэж байж одонгын мөнгө цалинтай ээж олигтойхон нэмээчээ
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 11:24
Uur hiih yum bhgui yu? Ene erunhiilugchid!
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 11:16
Eр нь л тийм хуультай байсан биш билүү
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 10:30
Boljdee
Зочин [127.0.0.xxx] 2025-02-10 10:38
Одонгоо буцааж өгмөөр байна эх ороноо үр хүүхэддээ үлдээх газаргүй болж байж наад төмөр одонгоорч яах билээ дээ

Бидэнтэй нэгдээрэй