Шууд Chart

ГХЯ: Турк Улсын Элчин сайдад “Алтан Гэрэгэ” гардуулав

2025-02-14 13:30:55

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүр мөсөн нутаг буцаж байгаатай нь холбогдуулан 2025 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав.  

Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 21 жилийн дараа Турк Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай болсныг тэмдэглээд харилцааны түвшнийг шат ахиулж Стратегийн түншлэл тогтоосныг онцлов.  

Мөн Элчин сайд Зафер Атешийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж, Гадаад харилцааны яамны уламжлалын дагуу “Алтан гэрэгэ”-г гардуулж, цаашдын үйл хэрэгт амжилт хүслээ.  

Зафер Атеш Элчин сайдаар ажиллах хугацаанд бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монгол Улсын Гадаад харилцааны яамны нийт удирдлага, албан хаагчдад талархал илэрхийллээ.  


ГХЯ: Турк Улсын Элчин сайдад “Алтан Гэрэгэ” гардуулав  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй