Шууд Chart

“Харбин-2025” Азийн өвлийн наадамд өрсөлдсөн шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ

2025-02-14 14:37:24

БНХАУ-ын Харбин хотноо Азийн өвлийн 9 дэх удаагийн наадам энэ сарын 7-14 ны өдрүүдэд боллоо.

34 улсын баг тамирчид өрсөлдсөн уг наадамд Монгол Улс анх удаагаа 34 тамирчны бүрэлдэхүүнтэй өрсөлдөв. Тэр дундаа кёрлинг, уран гулгалтын төрөлд Монгол Улсын шигшээ баг өрсөлдсөн нь дэлхийд олон сая үзэгчтэй спортын төрөлд шинэ түүхээ эхлүүллээ.

Биатлон, уулын цанын шигшээ баг тамирчид ч чамлахааргүй амжилт үзүүлж, бусад төрлүүдэд өрсөлдсөн тамирчид маань хувийн болон Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Шар тивийн өвлийн наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдад ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б. Баттүшиг энэ өдөр хүндэтгэл үзүүлж хувийн зүгээс урамшууллаа.


“Харбин-2025” Азийн өвлийн наадамд өрсөлдсөн шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй