“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн “Шинэлэг шийдэл” хөтөлбөрийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээж үг хэлсэн бол төслийн зохицуулагч Л.Баяртулга “МАА-н ЭЗЭН” төслийн танилцуулга, арга хэмжээний хүлээгдэж буй үр дүн, “Цахим хоршоо” төслийн талаар мэдээлэл өглөө.
Энэхүү арга хэмжээ нь мал аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлтийг дэмжих, шинэлэг шийдлийг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

| “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд хэлэлцүүлэг болж байна | ||
| Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.