Шууд Chart

АТГ: Улсын хэмжээнд 48841 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүллээ

2025-02-17 11:43:19

Авлигатай тэмцэх газраас Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2024 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг шинэчлэн гаргуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн дүнг нэгтгэхэд төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 130 байгууллагын 48841 мэдүүлэг гаргагч 2024 оны ХАСХОМ мэдүүлэхээр Авлигатай тэмцэх газарт нэрсийн жагсаалт ирүүлсэн байна. 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 48841 албан тушаалтан (үүнд цахимаар 45630, цаасаар 3211) мэдүүлэв. Ингэснээр нийтийн албан тушаалтнууд ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд 100 хувь шинэчлэн гаргаж баталгаажууллаа.

2024 оны ХАСХОМ шинэчлэн гаргах нийт мэдүүлэг гаргагчдын тоо өмнөх оноос 1417-гоор цөөрсөн байгаа юм.


АТГ: Улсын хэмжээнд 48841 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүллээ  
Үзсэн: 345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй