
Энэ хавраас тосны ургамлыг төлөвлөгөөтэй тариалж дотоодын хэрэгцээг хангах ажлыг эхлүүлнэ.
Манай улсын гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоос хангаж байна.
Харин сүүн болон гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, өндөг, тахианы мах, ургамлын тосны 30-100 орчим хувь импортын хамааралтай байгаа юм.
Түүнчлэн байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тариалах боломж хязгаарлагдмал буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүн 100 хувь, хүнсний сав баглаа боодлын үндсэн түүхий эдийн 90 гаруй хувийг импортоор авч байна.
Тиймээс тарифын зохицуулалт хийх замаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хэллээ.
Манай улс 2021 онд 960 гаруй сая америк доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнс импортолж байжээ. Ер нь жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийж байгаа юм.
Энэ хавраас тосны ургамлыг төлөвлөгөөтэй тариална | ||
Үзсэн: 259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.