Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ

2025-02-23 09:49:23
Error loading player: No playable sources found

Эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих, тэдэнд хамтран ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор нийслэлээс “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл өдөр бүр “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Нийслэлийн зүгээс ЖДҮҮ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авалгүй, урсгал зардлыг хариуцаж байгаа юм. 

Монголчууд сар шинийн хэрэгцээндээ зориулан 1.3 их наяд төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий.

Үүний 70 гаруй хувийг нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг байна. Тус өргөтгөсөн худалдааг зохион байгуулснаар дээрх мөнгийг эх орондоо үлдээх боломжтой болж буй юм. 


"Амар байна уу 2025" өргөтгөсөн худалдаа хоёрдугаар сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ   
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй