Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам нь Хэт богино долгионы дахин дамжуулах станцын хамрах хүрээг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор "Радио телевизийн үндэсний сүлжээ" УТҮГ 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр шаардлагатай шинээр суурилуулах тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгсөн.
Энэ ажлын хүрээнд тус газрын мэргэшсэн өндрийн инженер, техникийн албан хаагчид Телевизийн төв цамхагийн 120 болон 140 метрийн өндөрт Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн өргөн нэвтрүүлгийн FM106.0 МГц, FM100.9 МГц долгион дээр дамжуулдаг нэг, хоёрдугаар программыг FM82.9 МГц, FM76.1 МГц-ын дунд давтамж дээр антен фидерийг шинээр суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.
Ингэснээр Монголын радиог FM76.1, Хөх тэнгэр радиог FM82.9 долгионоор Улаанбаатар хотын хэмжээнд Япон стандартын автомашин эзэмшигч иргэд ямар нэг нэмэлт төхөөрөмжгүйгээр автомашиндаа сонсох боломжтой боллоо. Мөн иргэд улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, замын түгжрэл, цаг агаар зэрэг цаг үеийн мэдээ, анхааруулга зэрэг чухал мэдээллийг саадгүй авах боломж бүрдэж байна.
| Монголын радиог Япон стандарттай автомашин эзэмшигчид FM76.1 долгионоор сонсох боломжтой боллоо | ||
| Үзсэн: 808 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.