Шууд Chart

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бид бэлэн байна уу” хэлэлцүүлэг боллоо

2025-02-26 16:23:46

Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам хамтран “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бид бэлэн байна уу” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, тус яамны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр нар нээж, хэлэлцүүлэгт ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, ДЭМБ-ын төлөөлөл, Улсын онцгой комиссын даргын 2025 оны 02 дугаар тушаалаар батлагдсан салбар хоорондын ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийт 45 хүн оролцлоо.

Хэлэлцүүлгээр Олон улсын эрүүл мэндийн дүрэм (2005)-ийн хэрэгжилтийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ, Монгол Улсын гамшиг, уур амьсгалын эрсдэлийг удирдах чадавхийн үнэлгээ (CADRI), Дэлхий дахинд болон Монгол Улсын Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын одоогийн нөхцөл байдал, УОК-ын даргын 2023 оны 02 дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгийн тушаалын танилцуулга, хэрэгжүүлэх ажил, ОУ-ын удирдамж, арга аргачлалын талаар танилцуулга хийгдлээ.

Хурлаас УОК-ын 2025 оны 02 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Зам, тээврийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Цагдаагийн ерөнхий газраас албан тушаалтан оролцуулах, ажлын хэсгийг 4 багт хувааж, Монгол Улсад тохиолдож болзошгүй нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхийн үнэлгээ хийх, Нийгмийн эрүүл мэндийн аюулгүй байдлын үндэсний стратеги төлөвлөгөө боловсруулах, бүх төрлийн гамшиг, осол, аюулын эрсдэлийн зураглал гаргах, Монгол Улсын Шадар сайдын 2023 оны 28 дугаар тушаалыг шинэчлэн боловсруулах үүрэг чиглэл өглөө.

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бид бэлэн байна уу” хэлэлцүүлэг боллоо   
Үзсэн: 387 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй