Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар МҮОНРТ-ийн хамт олон өнөөдөр Төрийн одон медалиар шагнууллаа.
Шагналыг МҮОНРТ-ийн “Цагаан лавай” студид олгосон бөгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Г.Гэрэл, Тамгын газрын дарга Г.Батзаяа, МҮОНТ-ийн Захирал М.Эрдэнэбат, "Монгол мэдээ" сувгийн Захирал Р.Гандиймаа, Монголын үндэсний олон нийтийн радиогийн Захирал Д.Бат-Орших нар баяр хүргэж гардууллаа.
Шагнал хүртсэн эрхмүүдийг танилцуулбал:
Хөдөлмөрийн гавъяаны Улаан тугийн одон
- Монголын Мэдээ сувгийн Зураглаач Т. Баяржаргал
- Монголын Мэдээ сувгийн Зураглаач М. Мөнхжаргал
- Олон нийтийн радиогийн Нэвтрүүлэгч Б. Цэвэлмаа
- Олон нийтийн телевизийн Орчуулагч Ж. Тэгшээ
- Олон нийтийн телевизийн ахлах Зураглаач Ж. Нямсүх
- Олон нийтийн телевизийн Зураглаач Ж. Авид
- Олон нийтийн радиогийн тоймч С. Мөнгөнтуяа
Алтан гадас одон
- Монголын мэдээ сувгийн зураглаачдын Албаны дарга Д. Бат-Эрдэнэ
- Аж ахуйн албаны үйлчлэгч Т.Түмэндэмбэрэл
- Хураамж, орлого, бүрдүүлэлтийн албаны ерөнхий нягтлан бодогч Ю.Өнөр
- Санхүү бүртгэл хөрөнгө оруулалтын газрын нягтлан А. Булгантамир
- Олон нийтийн радиогийн тоймч Г. Ганцэцэг
- Программын бодлого зохицуулалтын газрын эфирийн найруулагч Б.Энхболд
- Телевизийн техникийн албаны инженер Г. Тунгалагмандах
- Телевизийн техникийн албаны Техникч П. Учрал
- Монголын мэдээ сувгийн ахмад настан Г. Дуламсүрэн
Хөдөлмөрийн хүндэт медаль
- Монголын мэдээ сувгийн зураглаач Т. Тулга
- Монголын мэдээ сувгийн найруулагч Ц. Ганчимэг
- Олон нийтийн радиогийн продюсер З. Дэнсмаа
- Телевизийн техникийн албаны инжене Г. Хишигжаргал
- Олон нийтийн телевизийн найруулагч Л. Энхжин
- Олон нийтийн телевизийн орчуулагч Х. Эрдэнэжаргал
- Олон нийтийн телевизийн редактор Х. Шинэ-Од
- Олон нийтийн телевизийн найруулагч Т. Батбаатар
- Олон нийтийн телевизийн гэрлийн мастер М. Мөнхжаргал
- Автобаазын албаны жолооч Н. Болдбаатар
- Инженер байгууламж ашиглалтын албаны цахилгааны инженер Ц. Даваасүрэн
- Хураамж Орлого Бүрдүүлэлтийн Албаны орлогын байцаагч Ч. Тогтох
- Хураамж Орлого Бүрдүүлэлтийн Албаны тасгийн дарга М. Хүрэлдулам
- Архив хадгалалт хамгаалалтын албаны сан хөмрөгч Г. Амаржаргал
- Олон нийтийн радиогийн редактор Л. Замбага
- Радиогийн техникийн албаны инженер Г. Цэрэнчимэг
- Телевизийн техникийн албаны холбооны инженер Р. Бат-Амгалан
| МҮОНРТ-д шагналын хур буулаа | ||
| Үзсэн: 3349 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.