Шууд Chart

5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна

2025-02-27 12:01:00

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоол 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Уг тогтоол хэрэгжсэнээс хойш сүүлийн 6 сарын байдлаарх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн Улаанбаатар хот руу орох, гарах зорчилт хөдөлгөөний мэдээллийг хүргэе.

  • 2024 оны есдүгээр сард орон нутгийн дугаартай 114.612 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 57.132 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Аравдугаар сард орон нутгийн дугаартай 101.996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 113.470 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай 121.630 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 130.870 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Арванхоёрдугаар сард орон нутгийн дугаартай 130.002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 149.509 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • 2025 оны нэгдүгээр сард орон нутгийн дугаартай 135.640 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 144.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
  • Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар орон нутгийн дугаартай 58.993 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 71.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гараад байна.


5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй