Шууд Chart

ЗӨВЛӨМЖ: Хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглээрэй

2025-03-03 09:51:00

Баярын өдрүүдэд хүүхдийг тээврийн хэрэгслээр зөв тээвэрлэхдээ хүүхдийн насны онцлогт тохирсон зориулалтын суудал, суудлын бүсийг хэрэглээрэй.

Суурин газарт суудлын таксигаар хүүхдийг тээвэрлэх тохиолдолд дээрх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол насанд хүрсэн хүн өвөр дээрээ тэвэрч зөвхөн арын суудалд авч яваарай.

Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлээрэй.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь хэсэг:“Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэлт суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.” гэж заасан байдаг.


ЗӨВЛӨМЖ: Хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хүүхдийн хамгаалалтын суудал хэрэглээрэй  
Үзсэн: 706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй