
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Гуравдугаар сарын 8-нд нутгийн баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах тул зам, даваа гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 03-р сарын 07-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 08-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр 24-29 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм,
Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Завхан голын эхээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангайн нурууны өвөр, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 16-18 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.
2025 оны 03-р сарын 09-нөөс 03-р сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 9-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 9-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 11-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн | ||
Үзсэн: 470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.