Шууд Chart

Хөвсгөл нуурт хар хил гарчээ

2025-03-07 17:00:19

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос Чандмань-Өндөр сум, Ренчинлхүмбэ, Ханх, Цагааннуур зэрэг сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зам товчлох зорилгоор хөдөлгөөн үйлдэх зөрчил их гарч байна.

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын чиглэлд "Доншгийн ам" гэдэг газар эргээсээ 400м-т, 2.5м өргөн "Хар хил", Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын чиглэлд хар усны "Цагаан хил" гарсан байгаа тул ард иргэд, зорчигч та бүхэн зам товчлох, цаг хугацаа хэмнэх зорилготой мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй, баталгаат зам, гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69-р ангиас  анхааруулж байна.


Хөвсгөл нуурт хар хил гарчээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй