Шууд Chart

Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ

2025-03-07 17:05:11

2025 оны 03 дугаар сарын 07-ноос 03 дугаар сарын 16-ныг хүртэлх 

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.   

Хур тунадас: Гуравдугаар сарын 08-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи: Гуравдугаар сарын 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 6-11 метр, зарим үед секундэд 18-20 метр, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурга шуурна.  

Агаарын температур: Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 11, 14-нд ихэнх нутгаар хүйтэн байна. 

 Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв 

Хур тунадас: Гуравдугаар сарын 09, 11-нд нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.     

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, Гуравдугаар сарын 09, 11-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-18 хэм, бусад хэсгээр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. Гуравдугаар сарын 11, 14-нд хүйтэн байна.


Ойрын 10 хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 431 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй