Шууд Chart

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүллээ

2025-03-08 12:45:42

Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг энэ өвөл нөхөж чадсан. Учир нь Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр уг дутагдалтай хэрэглээг нөхсөн билээ. 

Тэгвэл өнөөдрийн байдлаар Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг онцлогтой. Монгол инженер, техникийн ажилтан, албан хаагч нар станцын үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж байна.


Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүллээ  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2025-03-11 13:38
Зөөз 5р станц гэж балайрч байхаар хэдэн аккумлятор авчраад тавьчихвал болох юм байна шд

Бидэнтэй нэгдээрэй