Шууд Chart

Олон улсын ойн өдрийг “Ой ба хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ

2025-03-10 17:26:43

Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдөр "Олон улсын ойн өдөр"-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг.
 
Дэлхийн 5 тэрбум гаруй хүн ой модод, тэдгээрийн дагалдах баялгийг хүнс, анагаах ухааны зорилгоор болон өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэдэг.
 
Энэ жилийн хувьд "Ой ба хүнс" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ.
 
Уг өдөр бүх төрлийн ойн ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм гэж Ойн газраас мэдээллээ. 
 

Олон улсын ойн өдрийг “Ой ба хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй