Шууд Chart

Электрон дугуй, скүүтерийг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна

2025-03-13 15:38:13

Урин дулаан цагт хүүхэд залуус суррон буюу электрон дугуй, скүүтер унаж хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгддэг.

Өнгөрсөн жилүүдэд үүнийг зохицуулах журам байхгүй байснаас иргэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдсээр байсан.

Иймээс Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.

Зам, тээврийн яамны Авто тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга н.Мөнхнасан ингэж ярилаа.

Замын хөдөгөөний дүрмийг шинэчилснээр сурроныг зөвхөн 18 нас хүрсэн “А” ангиллын үнэмлэхтэй иргэн унаж замын хөдөлгөөнд оролцох боломж нээгдэнэ.


Электрон дугуй, скүүтерийг замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна   
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй