Шууд Chart

“Дулаалъя” аянаар иргэдэд гэр, байшингаа үр дүнтэй дулаалах сургалтыг зохион байгуулж байна

2025-03-13 16:06:09

Чингэлтэй дүүрэг “Дулаалъя” аяны хүрээнд 7-24 дүгээр хорооны гэр хорооллын бүсийн иргэдэд гэр, байшингаа хэрхэн зөв, үр дүнтэй, хямд зардлаар дулаалах сургалтыг өнгөрсөн хоёрдугаар сараар эхлэн үе шаттай зохион байгуулж байна.

Тодруулбал, сургалтыг зохион байгуулахаас өмнө айл өрхүүдийн байшингийн дулаан алдагдлыг инженер, мэргэжилтнүүдтэй хамтран тусгай төхөөрөмжөөр нарийн хэмжиж, тухайн барилгад хаана нь ямар асуудал байх дата судалгааг цуглуулсан. Эдгээр дата мэдээллийг нэгтгэж айлуудад дараагийн өвөлд бэлтгэлтэй орох, гэр, байшингаа дулаалах сэдлийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулах, айл өрхүүдийн цахилгаан, түлшний зардлыг хэмнэх зорилгоор “Дулаан шийдэл” ТББ-тай хамтран мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг хороо бүрийн иргэний танхимд сургалтаар хүргэж байгаа юм.

Гэр хорооллын бүсийн айл өрхүүд дулаан алдалтаа бүрэн шийдэж чадвал агаарын бохирдол болон түлш, цахилгааны зардлыг байшингийн онцлогоос хамаарч 40-65 хувь бууруулах боломжтой.


“Дулаалъя” аянаар иргэдэд гэр, байшингаа үр дүнтэй дулаалах сургалтыг зохион байгуулж байна  
Үзсэн: 299 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй