Шууд Chart

Канген усыг зохистой хэрэглэхийг анхаарууллаа

2014-09-16 13:32:51

Мэргэжлийн  байгууллагаас  ямар  нэгэн  зөвшөөрөл   авалгүйгээр    борлуулж  байгаа  бүтээгдэхүүн бол Канген нэртэй ус. Хяналтын  байгууллагаас  шалгалт   хийгээгүй    Канген   нэртэй  усыг  өдөр   бүр  уух  нь  буруу юм  гэж  Геоэкологийн  судлаач н.Жавзан хэллээ.  

Мэргэжлийн  байгууллагууд   үүнд  анхаарлаа хандуулж  ярилцах  шаардлагатай  байгааг   тэрээр  сануулж, нөгөө талаас   иргэд  ч   ууж  байгаа  усныхаа  талаар   бодитой мэдлэг,  мэдээлэлтэй  болох  ёстойг анхааруулж  байна. 
 
Тэрээр байнгын үйлчлүүлсэн  нэгэнд  урамшуулал  болгож   үнэгүй   түгээдэг   ионжуулсан  ус  нэг  шилэн  аяга  нь 100 төгрөг юм  байна. Хямд   учир   дунд сургуулийн   сурагчид  их  авах  болсон  байна. Олон  удаа  авбал үнэгүй  өгдөг  энэ  үйлчилгээг   мэргэжлийн  байгууллага  анхааралдаа  авах  шаардлагатай  байгааг мөн нэмж хэлсэн юм.   

Канген усыг зохистой хэрэглэхийг анхаарууллаа  
Үзсэн: 2748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй