
Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатаж иргэдийн өмч хөрөнгө, байгаль экологид хохирол учирсан.
Тиймээс нийслэлийн ногоон бүсэд зорчиж буй иргэд, зуслангийн бүсийн айл өрхүүд цогтой үнс нурмаа тагтай төмөр саванд хийж хэвших, хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.
Цогтой үнс, нурмыг тагтай төмөр саванд хийж хэвшихийг уриалж байна | ||
Үзсэн: 268 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.