
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лиг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Талууд энэхүү уулзалтаар Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн автозамыг шинэчлэн сайжруулах, хөгжүүлэх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Хамтарсан Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх дэд бүтцийн ажлуудыг 2025 онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа эхэнд эрэмжлээд явж байгааг хэллээ.
Мөн энэ хүрээнд эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөх, шинэчлэн сайжруулах, ажлыг богино хугацаанд чанартай хариуцлагатай хийх зорилт тавин ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэв.
Уулзалтын төгсгөлд, талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс болон бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий олон төсөл амжилттай хэрэгжиж байгаад талархлаа илэрхийлээд, цаашид зам тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авчрах олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Лигтэй уулзлаа | ||
Үзсэн: 130 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.