Шууд Chart

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-ыг зорилоо

2025-03-18 11:16:30

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалан Их Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчлахаар өнөөдөр тус улсыг зорилоо.

Албан айлчлал 2025 оны 03 дугаар сарын 18-23-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд айлчлалын багийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Британийн Элчин сайдын яамны Дэд тэргүүн Энди Баттсон нар үдлээ.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс нь манай улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш бөгөөд Монголын талаас парламентын даргын түвшинд анх удаа хэрэгжүүлж буй албан ёсны айлчлал болж байгаагаараа онцлог болж байна.

Тус айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.


УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-ыг зорилоо   
Үзсэн: 274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй