
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, “Усны газар”, “Монгол Улсын Шинжлэх ухааны академи”-тай хамтран “Мөстөл, мөсөн голыг хамгаалъя” уриан дор “Цэнхэр алт” усны үндэсний II чуулган 2025 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд болно.
Чуулганаар:
-Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон, усны хуримтлалыг бий болгох замаар экосистемийн тэнцвэрт байдлыг тогтвортой хадгалах,
-Мөнх цас, мөсөн голын хайлалт, цэвдгийн өөрчлөлтийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн;
-Монгол оронд усны нөөцийн жигд хуваарилалтыг бий болгох, бүс нутгийн хэмжээнд ус ашиглалтын тэнцвэргүй байдлыг арилгахад чиглэгдсэн бодлогын хэрэгжилт;
-Байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах хандлагыг улс орон даяар хэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.
“Цэнхэр алт” үндэсний чуулганд төрийн болон олон улсын байгууллага, эрдэмтэн, судлаачид, салбарын мэргэжилтэн, албан хаагчид, хувийн хэвшлийн 900 орчим төлөөлөгч оролцоно гэж Усны газраас мэдээллээ.
“Цэнхэр алт” усны үндэсний II чуулган болно | ||
Үзсэн: 256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.