Шууд Chart

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сургалт боллоо

2014-09-16 14:16:06

Эмэгтэйчүүд бизнес эрхэлж амжилттай явахад тулгардаг гол бэрхшээлүүдийн нэгд жендэрийн буюу хүйсээр ялгаварлан гадуурхалт багтдаг гэж Жендэрийн үндэсний хорооныхон хэлж байна. Тодруулбал, нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг компанийн захирал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн банкнаас зээл авахаар хүсэлтээ өгөхөд 60 орчим  хувь нь эрэгтэйчүүдийн талд шийдэгддэг гэсэн судалгаа гарчээ.

Тиймээс Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь" сэдэвт сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан явуулж байгаагаараа онцлог гэж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга М.Болормаа ярилаа. 

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг сайжруулах нь” сургалт боллоо  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй