Шууд Chart

Хилчин шалгагч нар тэргүүллээ

2025-03-18 13:43:17

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчний 104 жилийн ой, Чөлөөлөх дайны 80 жилийн ойг угтан Сэлэнгэ аймгийн Засаг даргын ивээл дор Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Цэрэг, спортын олон төрөлт цуврал тэмцээн” 2025 оны гуравдугаар сарын 6-16-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавъяаны одонт, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн баг тамирчид амжилттай оролцож, 12 төрлийн цуврал тэмцээнээс “Хайрлан дуулах эх орон” тэмцээнд “Тэргүүн” байр, “Буудлагын тэмцээн”-д “Тэргүүн” байр, Олс таталтын тэмцээнд “Тэргүүн” байр, Шатрын тэмцээнд “Тэргүүн байр”, Хүчний гурван төрөлт “Классик Пауэрлифтинг” тэмцээнд “Дэд байр”, “Дартсын тэмцээн”-д “Дэд” байр, Волейболын тэмцээнд эмэгтэй баг “Дэд” байр, эрэгтэй баг “Гутгаар” байр, “Марш, тактикийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнд “Дэд” байрыг тус тус эзлэн, тэмцээнүүдийн нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т шалгаран дөрөв дэх жилдээ “Шилжин явах цом”-ын эзэд боллоо.


Хилчин шалгагч нар тэргүүллээ  
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 4 цаг 54 минутын өмнө
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [127.0.0.xxx] 11 цаг 5 минутын өмнө
Манайхан мундаг байсан шүү. Баярын мэнд хүргье

Бидэнтэй нэгдээрэй