Шууд Chart

Анх удаа “Because I am a boy” 1000 хөвгүүдийн чуулган зохион байгуулагдлаа

2025-03-18 13:59:37

Монголын Сайн Дурынхны Төвөөс санаачлан “Because i am a boy” 1000 хөвгүүдийн чуулган анх удаа Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.  Чуулганы нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн М.Мандхай, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын Сайн Дурынхны Төвийг үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа нар үг хэллээ.

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа нар хөвгүүдийн чуулганыг хүндэтгэн оролцлоо.

Сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа өсвөр үе, хүүхэд залуусын 30 хүрэхгүй хувь нь эрэгтэй байна. Монголын сайн дурынхны төв сайн дурын үйл ажиллагааны оролцоогоор дамжуулан 

  • Хөвгүүдийн зан үйл 
  • Идэвхтэй амьдрал 
  • Хөгжил 
  • Эрх, хамгаалал 
  • Өрсдөлдөх чадварыг  бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Because i am a boy” 1000 хөвгүүдийн чуулганыг анх удаа зохион байгуулж байна.

Анх удаа “Because I am a boy” 1000 хөвгүүдийн чуулган зохион байгуулагдлаа  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй