Шууд Chart

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг халаалтаа гар утсаар удирддаг боллоо

2025-03-18 15:10:30

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяагийн санаачилгаар аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн хөнгөлөлтийн санхүүжилтээр халаалтын систем өөрчлөх ажил хийгдлээ.

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн халаалтын зуухыг солих ажлыг гуравдугаар сарын 13-нд эхэлж, өнөөдөр ашиглалтад оруулав.

Хүлээн авах арга хэмжээнд БОУАӨЯ-ны Ногоон технологи, инновацийн хэлтсийн дарга А.Чинбат, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн Г.Намхайдорж болон Баянгол дүүргийн Боловсролын хэлтсийн удирдлага оролцлоо.

Нам даралтын зуухаар халдаг байсан тус цэцэрлэгт Повертүүл ХХК 24 кВт-ын хүчин чадалтай агаарын дулааны насос суурилуулав.

Гадна агаарын энергийг дулаан болгон ялгаруулдаг тус халаалтын систем нь эрчим хүчний 50-60 хувийн хэмнэлттэй, дулааны тохируулгыг гар утсаар удирддаг юм байна гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээллээ. 


Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэг халаалтаа гар утсаар удирддаг боллоо  
Үзсэн: 239 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй