
Авлигатай тэмцэх газраас жил бүр явуулдаг “Хүүхдийн шударга байдал” судалгаагаар “Хүүхдүүд том болох тусмаа, анги ахих хэрээр шударга байдлаа гээж байгаа бол охид нь хөвгүүдээсээ илүү шударга зантай гэдгийг харуулсан” байна.
Судалгааны дүнгээс харахад, хүүхдүүдийн дунд авлигын талаарх ойлголт сул байжээ.
Харин эцэг, эх, багш нартайгаа амьдралын үнэн зөв, худал хуурмагийг ярилцах нь шударга зан төлөвшилд нөлөөлдөг гэсэн хариулт өгчээ.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны Ахлах ажилтан, Ахлах комиссар н.Бадам ингэж ярилаа.
“Авлига” болохгүй зүйл гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг ч хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх учиртай эцэг, эх бид өдөр тутамдаа санаатай болон санамсаргүй байдлаар алдаа гаргадаг.
Тухайлбал, хүүхдээ хөтөлж яваа хэр нь багшид нь элдэв янзын бэлэг өгөх, хүүхдийнхээ хажууд шударга бус зүйлийг өөгшүүлэн ярьдаг.
Юун түрүүнд бид энэ алдаагаа засах ёстой гэж Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны Ахлах ажилтан, Ахлах комиссар н.Бадам хэллээ.
Охид хөвгүүдээс илүү шударга зантай гэсэн судалгаа гарчээ | ||
Үзсэн: 215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.