Шууд Chart

Арилжааны банкуудад хүсэлт уламжиллаа

2025-03-18 15:52:32

Нийгмийн даатгалын байгууллага нь 1161.3 мянган албан журмын даатгуулагч, 171.3 мянган сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулж, иргэд, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
 
Хувиараа хөдөлмөр эрхэлж, сайн дурын даатгалд хамрагдаж байгаа иргэдийн зүгээс “Сайн дурын даатгуулагчдын төлсөн шимтгэл албан журмаар даатгуулагчдын нэгэн адил банкнаас зээл авахад санхүү, орлогыг нотлох нотолгоо болж чадахгүй байгаа” тухай санал, гомдлыг нийгмийн даатгалын байгууллагад ирүүлж байна.
 
Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газраас сайн дурын даатгалд хамрагдан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгааг зээл олголтын нэг шалгуур үзүүлэлт болгох талаар эерэг шийдвэр гарган иргэдийг дэмжин ажиллах хүсэлтийг Арилжааны бүх банкуудад хандан уламжиллаа.

Арилжааны банкуудад хүсэлт уламжиллаа  
Үзсэн: 168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй