Шууд Chart

Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт болов

2025-03-18 16:20:04

Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулан Япон Улсад зохион байгуулсан үйл явдлуудын эмхэтгэл болох хоёр боть номын нээлтийн ёслол өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар байрны Үзэсгэлэнгийн танхимд боллоо.

Уг үйл явдалд зориулан Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Фукуока хот дахь Өргөмжит консул, Соёлын өвийн Үндэсний төв хамтран зохион байгуулсан "Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жил" эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, зургийн цомгийн номын нээлтийн үеэр мөн Монгол Улсын Үндэсний Номын Сангаас Хубилай хаанд холбогдох ном бүтээлийн дээжээс үзэсгэлэн дэлгэн толилуулав.

Номын нээлтийг Үндэсний урлагийн Их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Батмэнд "Эртний сайхан" уртын дуугаар эхлүүлж, Говийн есдүгээр Ноён хутагт Данзанлувсантүдэв бээр Өндөр гэгээний айлдсан "Адистидын дээдийг хайрлагч эх" номыг уншиж, Япон Улсын Фукуока хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ,  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан Соёлын өвийн Үндэсний төвийн захирал нар үг хэлэв.

Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Үндэсний Номын Санд ном тус бүрээс 50 ширхгийг гардуулан өгч, орон нутгийн номын сангуудад түгээхийг хүслээ.


Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт болов  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй