Шууд Chart

Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2025-03-20 10:42:46

Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.

Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг Зөвшөөрлийн тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

Агент буюу зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байгаа үйлдэлд нь цахим мөрийтэй тоглоом тоглох, зохион байгуулах, сурталчилж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг чангатгана.

Энэ хуулийг УИХ-аар хэлэлцэн баталснаар агентуудын үйл ажиллагааг бүрэн хориглох юм байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал ярилаа.

"Apple store", "Мета" зэрэг компаниуд руу хууль хэрэгжүүлэх шаардлага тавьснаар бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомын аппликейшнууд татагдахаа болино. Хэрэв хууль зөрчөөд цахим мөрийтэй тоглоомыг өөр төрлийн линкээс татаж тоглох, зохион байгуулах, зуучлах юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүү болон Зөрчлийн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөвшөөрлийн хуульд өөрчлөлт оруулж байна. 


Цахим бооцоот, мөрийтэй тоглоомыг хориглох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ   
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй