Шууд Chart

"Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” нүүр ам судлалын үндэсний II зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

2025-03-20 11:32:15

ДЭМБ-ын статистик үзүүлэлтээр Дэлхий нийтэд бага болон дунд орлоготой орнуудын өсвөр насныхны 5-10% нь шүдээ ховор угаадаг эсвэл огт угаадаггүй гэсэн судалгааны дүн гарсан байна. Монгол Улсад нийт суралцагчдын 6.5% нь сүүлийн нэг сарын хугацаанд шүдээ огт угаагаагүй буюу өдөрт нэгээс цөөн удаа угаасан байна.

2024 оны үр дүнгээр 0-17 насны 3 хүүхэд тутмын хоёр нь нэгээс дээш шүд цооролттой, шүд цоорох өвчний тархалт тухайн насны бүлэгт 77,4%-тай байна. Улсын хэмжээнд нийт 80.000 гаруй хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна. Нийслэлийн хэмжээнд хамрагдсан 40,280 хүүхдээс 95,33% нь шүдний өвчлөлтэй байна. Шүд цоорох өвчний тохиолдол 5-7 настай хүүхдэд хамгийн өндөр байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Эрүүл мэндийн яам хамтран улсын хэмжээнд “ЭРҮҮЛ ШҮД – ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” үндэсний II зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Амны хөндийн өвчлөлийг тууштай бууруулахад чиглэсэн амны хөндийн эрүүл мэндийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүл мэндийн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан төдийгүй цаашдын салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын ажлуудыг хэрэгжүүлж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

"Эрүүл шүд-Эрүүл ирээдүй” нүүр ам судлалын үндэсний II зөвлөгөөн зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй