Шууд Chart

Шар усны үерт өртөж болзошгүй байршлуудад ажиллав

2025-03-20 16:50:30

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг, Менежер Э.Чинзориг болон ажил хариуцсан мэргэжилтнүүд, Онцгой байдлын хэлтсийн орлогч, хошууч Ж.Энхтөр, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын захирал Б.Амгалан, хороодын Засаг дарга нарын хамт халиа тошин ихээр үүссэн, шар усны үер үүсч, өртөж болзошгүй байршлуудад ажиллав.

Сүхбаатар дүүргийн 15, 18, 19, 20 дугаар хороодын зарим хэсэг, Сэлбэ голын ай сав дагуу цас, мөс ихээр хайлсны улмаас үүссэн нөхцөл байдал, хойшлуулшгүй авч хэрэгжүүлж буй ажлуудтай газар дээр нь танилцаж, цаашид үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, шаардлагатай арга хэмжээг авч байна.

Өнөөдөр Онцгой байдлын хэлтсийн аврагчид 18 дугаар хороо Гүнжийн битүүрсэн гүүрийг чөлөөлж, урсгалыг халихаас сэргийлж, голдиролд нь орууллаа.

Мөн 20 дугаар хорооны эрсдэлтэй хэсгүүдэд ЗДАА, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ынхан ажиллаж байна гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Шар усны үерт өртөж болзошгүй байршлуудад ажиллав  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй